|
E-Худалдаа Санал асуулга
|
» Арт центр
Зохиогчийн эрхийн гэрчилгээ авах Хэрэв та зохиогчийн эрхэд хамаарах зохиол бүтээл туурвиж Оюуны өмчийн газраар баталгаажуулах хүсэлтэй байгаа бол дараах материалуудыг бүрдүүлж бидэнд хандана уу. Yүнд : 1. МОНГОЛ УЛСЫН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН ТУХАЙ УНШИХ 1993 (96, 99 оны нэмэлт өөрчлөлтүүд) Зохиогчийн эрхийн тухай хууль /Оюуны өмчийн хууль, тогтоомжууд/ 2. ӨРГӨДЛИЙН МАЯГТ БӨГЛӨХ 3. ТОДОРХОЙЛОЛТ Мэргэжлийн хувьд харъяалах эрх бүхий байгууллагын албан бланк бүхий. Загвар: ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР .................. овогтой ............... нь "....................." бүтээлийн зохиогч мөн болохыг тодорхойлов. Зохиогчид нь Монгол Улсын Зохиогчийн эрхийн гэрчилгээ олгоно уу. 4 БYТЭЭЛИЙН ТАНИЛЦУУЛГА Тухайн бүтээлийн агуулга, бусад бүтээлээс ялгагдах онцлог, өвөрмөц тал, зорилго, ач холбогдлыг дэлгэрэнгүй тодорхойлох. 5. ЭХ БYТЭЭЛ Эх бүтээл 2 хувь. Эх бүтээл гар бичмэл, хэвлэмэл, СД ямар ч хэлбэрээр зөвшөөрөгдөнө. 6. АЖИЛ YЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ Зохиогчид бүтээлээ оюуны өмчийн газарт бүртгүүлэхэд манай байгууллага ажил үйлчилгээ явуулсан үйл ажиллагаандаа зохих хэмжээний төлбөр авдаг болохыг анхаарна уу? i. Оюуны Өмчийн Газар Худалдаа хөгжлийн банк Дансны дугаар 499005410 (Ажил үйлчилгээний хураамж) Ажил үйлчилгээний хураамж бүтээлийн төрөл ангилалаас хамааран 5000-15000 төгрөгийн хэмжээтэй тогтоогддог. ii. СБДүүрэг Татварын хэлтэс Улаанбаатар банк Дансны дугаар 21470023 (Улсын тэмдэгтийн хураамж) Мөн улсын тэмдэгтийн хураамж болгож бүтээл тус бүрд 250 төгрөгийн хураамжийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст тушаадаг болно. Оюуны өмчийн үнэлгээ хийлгэхэд ямар материал бүрдүүлэх вэ Монгол Улсын Патентийн тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хуульд зааснаар зохиогч болон эрх эзэмшигч хүсвэл оюуны бүтээлээ Оюуны өмчийн газраар үнэлүүлж болох бөгөөд Оюуны өмчийн газар нь Газрын даргын 2001 оны 56 тоот тушаалыг үндэслэн үнэлгээний комисс томилдог. Зохиогчийн эрхийн тухай хууль болон Иргэний хуульд зааснаар зохиогч өөрийн бүтээлийг үнэлэх эрхтэй бөгөөд үүнийг оюуны өмчийн газар зөвхөн баталгаажуулдаг. Та бүхэн ОӨ-ийн үнэлгээ хийлгэхийг хүсвэл дараахь материалуудыг бүрдүүлэнэ. 1.Yнэлгээ хийлгэхийг хүссэн хүсэлт / Yнэлгээ хийлгэх хүсэлтэнд зохиогч тухайн бүтээлээ өөрөө үнэлсэн эдийн засгийн тодорхой үндэслэл бүхий үнэлгээг тусгасан байна./ 2.Тухайн бүтээлийн патент, гэрчилгээний хуулбар зэрэг материалиудыг бидэнд ирүүлнэ үү. "Оюуны өмчийн үнэлгээний журам"-ыг "Оюуны Өмчийн хууль тогтоомжууд" линкнээс үзэж болно. |
Холбоос
|

